ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 53-р анги, Баян-Уул сумын мэргэжлийн ангийн удирдлагатай хамтран гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэг сургалтыг 3-р сарын 31-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн дэд дарга, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Эрдэнэбат, сумын Мэргэжлийн ангийн дарга, ЗДТГ-ын дарга Л.Бямбадорж нар зохион байгууллаа.
Тус мэргэжлийн ангийн алба хаагчид нь гамшиг ослын үед сэргээн дохиогоор хэрхэн цуглах, аранзны иж бүрдэлийг хангаж ажилласан байна.
Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Эрдэнэбат мэргэжлийн ангийн бүлгүүдийн төлөөллүүдэд ГТУА 53-р ангийнхаа үйл ажиллагааг танилцуулж, гамшгийн тухай сургалтыг зохион байгууллаа.

Мэдээ оруулсан: 2023-03-31 17:12:00