АЙМАГ, СУМЫН САЙЧУУДЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.
Арван долдугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ажил үйлсээрээ манлайлсан аймгийн аварга малчин, аймгийн аварга тариаланч хамт олон, сумын сайн малчин өрх, сумын алдарт уяач, Үхэр жилийн тэргүүн харваачийн шагналыг гардууллаа.
:Аймгийн аварга малчин өрх"-өөр:
- Харчулуут багийн малчин Дамбын Батмөнхийн гэр бүл
- Өвөр-Эрээн багийн малчин Ожинсүрэнгийн Бадамын гэр бүл
"Аймгийн аварга тариаланч хамт олон"-оор:
- "Буудайн алтан үүд" ХХКийн хамт олон нарын шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХХААГ н.Наранхүү нар гардууллаа.
"Сумын сайн малчин өрх"-өөр:
- Заяат багийн малчин Лхагважавын Энхбаатарын гэр бүл
- Харчулуут багийн малчин Жамсрангийн Өлзийтогтохын гэр бүл
- Харчулуут багийн малчин Мөнх-Эрдэнийн Эрдэнэбилэгийн гэр бүл
- Урт багийн малчин Гаруудийн Сэжигмаагийн гэр бүл
- Өвөр-Эрээн багийн малчин Жаргалсайханы Энхжаргалын гэр бүл
"Сумын алдарт уяач"-аар:
- Өвөр-Эрээн багийн уяач Үржиндоржийн Ганбат
"Үхэр жилийн тэргүүн харваач"-аар:
- Харчулуут багийн харваач Дуламхандын Өсөхбаяр нар шалгарж шагналыг сумын удирдлагууд гардуулан өглөө.
Мэдээ оруулсан: 2022-01-31 12:10:14