Аймгийн Онцгой комиссын 2022 оны 2 дугаар тогтоол, сумын Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр сарын 13 –ны өдрийн анхдугаар хурлын шийдвэр, үүрэг даалгаврын хүрээнд суманд худалдаа, үйлчилгээ явуулж буй 31 цэгт “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон түүнтэй холбогдуулан гаргасан дүрэм журмыг дагаж мөрдөх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах тухай зөвлөгөө өгч ажиллалаа.
ЗДТГазар










