ЦАГААН САРЫГ ЗӨВХӨН ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
17-р жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр 2022 оны 02-р сарын 02-ны өдөр тохионо. Омиркон хувилбарын оргил тархалтын үе 1-р сарын сүүл 2-р сарын эхээр Цагаан сарын өдрүүдэд үргэлжлэх тул иргэд та бүхэн хайртай гэр бүл, ах дүү хамаатан саднаа хайрлан хамгаалж зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг чиглэлийг ЗГ-аас өгсөн.
Иймд иргэд та бүхэн зөвхөн гэр гэртээ тэмдэглэх өөрөөр хэлбэл аав ээж, ах дүү, хамаатан саданыхаараа золголт хийхгүй байхыг уриалж байна.

Мэдээ оруулсан: 2022-01-17 10:44:14