Сумын цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан боллоо.
Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 90 жил, Баян-Уул сум байгуулагдсаны 97 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110 жилийн ойг тохиолдуулан сумын цол чимэг олгох үндэсний бөхийн барилдааныг сумын ЕБС-ын зааланд зохион байгууллаа. Бөхийн барилдаанд нийт 64 бөх зодоглолоо. 4-ын даваанаас оноолтыг танилцуулбал:
1. С/з н.Дүүрэнжаргал - з/б Э.Эрдэнэбаатар
2. С/з н.Бямбацогт - з/б Ц.Цолмон
3. С/з Э.Энхтөр - с/н н.Даваадагва
4. С/з Э.Эрдэнэбат - с/н Б.Ган-Од
5-ын даваа
1. С/з н.Бямбацогт - с/н Б.Ган-Од
2. С/з Э.Энхтөр - з/б Э.Эрдэнэбаатар
6-ын даваа
1. С/н Б.Ган-Од - з/б Э.Эрдэнэбаатар
Баян-Уул сумын Засаг даргын 2021 оны 12-р сарын 29-ны өдрийн А/ захирамжаар сумын цол чимэг олгох үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн сумын нэмэх начин Б.Ган-Одод "СУМЫН ЗААН" цол, үзүүрлэсэн залуу бөх Э.Эрдэнэбаатарт "СУМЫН НАЧИН" цол олголоо. Сумын заан Бямбацогт, сумын заан Э.Энхтөр нар шөвгөрч, "СУМЫН ЦОЛОНД ОЙРХОН БӨХ"-өөр залуу бөх Ц.Цолмон шалгарлаа.
Барилдааны 1-р байрыг Урт багийн иргэн Т.Амар, 2-р байрыг Харчулуут багийн иргэн Б.Бямбасүрэнгийн гэр бүл, 3, 4-р байрыг Бэрх багийн иргэн, сумын нэмэх начин Б.Ган-Одын гэр бүл, "СУМЫН ЦОЛОНД ОЙРХОН БӨХ"-ийн шагналыг Улз багийн иргэн, аймгийн засуул М.Азжаргалын гэр бүл ивээн тэтгэсэн байна.
(1).JPG)
(1).JPG)
(1).JPG)
(1).JPG)
(1).JPG)
(1).JPG)
(1).JPG)
Мэдээ оруулсан: 2021-12-29 12:11:11