ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ЦЭРГИЙН ТОО БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Дорнод аймгийн Засаг даргын А/680 дугаар захирамж, сумын Засаг даргын 2021 оны А/143 дугаар захирамжаар байгуулагдсан Цэргийн бүртгэл явуулах комисс 2022 оны 01-р сарын 05-наас эхлэн 01-р сарын 21-ний өдрийг хүртэл ЗДТГ-ын дарга болон багийн Засаг дарга нар бүртгэнэ.
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараахь бичиг, баримттай ирнэ.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд
1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
2. Иргэний цахим үнэмлэх (төрсний гэрчилгээ)
3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Цахимаар бүртгүүлэх зааварчилгаатай танилцана уу. https://youtu.be/oku9kqsmPf8
Баян-Уул сумын ЗДТГ

 

Мэдээ оруулсан: 2022-01-05 10:12:14