2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр тус сумын 3 дугаар багийн нутаг Далай ам, Эрээн багийн төв, Үйсэн гэх газруудаас малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэгийн дуудлага ирсэн байна. Өнөөдөр сумын онцгой комисс хуралдаж шүлхий өвчний дээж батлагдах хүртэлх хугацаанд авах арга хэмжээний талаар хэлэлцэж сумын Засаг даргын А/141 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Нийт 8 өрхийн 19 үхрийг тусгаарлалтанд авч ажиглаж байна. Иймд голомт бүхий газраар зорчихгүй байх, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
Мэдээ оруулсан: 2021-12-21 16:51:11