ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ШИНЭ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА.
Баян-Уул сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг улсын төсвийн 1,772,242.3 төгрөгийн хөрөнгөөр "Дорнын оч" ХХК барьж ашиглалтанд хүлээлгэн өглөө. Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан барилга угсралтын ажлыг хүлээж авах 15 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс батлагдсан зураг төсвийн дагуу чанартай хийж гүйцэтгэсэн гэж шийдэрлэсэн тул 2021 оны 12-р сарын 15-ны өдөр хүлээн авлаа.
Тус Соёлын төв нь 1-р давхартаа үзвэрийн заал, хүлээн авах үүдний танхим, уран сайханчдын хувцас солих өрөө, 2-р давхартаа соёлын өвийн мэдээллийн танхим, хөгжим, бүжгийн бэлтгэлийн өрөө, номын сангийн зориулалтаар ашиглах өрөө танхимуудтай.
Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 12-р сарын 24-ний өдөр болно. Нээлтийн үйл ажиллагаанд зориулан Цэргийн дуу бүжгийн чуулга болон Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, Баян-Уул сумын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болно.
Мэдээ оруулсан: 2021-12-17 10:12:12