Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт дараах түр ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
1. Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч 1 хүн
Бүрдүүлэх материал:
· Иргэний үнэмлэхний хуулбар
· Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвараар/
· Боловсролын гэрчилгээ
· Ажилд орохыг хүссэн өргөдөл
· Гурван үеийн намтар
· 3*4, 4*6 хэмжээтэй тус бүр 2 хувь цээж зураг
Тавигдах шаардлага:
· Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно./
· Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй
· Санхүүгийн тайлан тэнцэл гаргах, төсөв боловсруулах, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж, дүгнэлт, санал гаргах чадвартай
· Компьютерийн хэрэглээний програмууд болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн програмууд дээр ажиллах чадвартай
· Мэргэжлийн ёс зүйтэй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай ханддаг
· Хувийн зохион байгуулалт сайтай
· Багаар хамтран ажиллах чадвартай.
Бүртгэл: 2020 оны 09 дугаар сарын 04-г хүртэл хугацаанд Засаг даргын Тамгын газарт, ажлын өдөр 08:30-17:30 цагийн хооронд 204 тоот өрөөнд бүртгэнэ.
Сонгон шалгаруулалт: 2020 оны 09-р сарын 7-ны өдөр ЗДТГ-т явагдана.
Харилцах утас: 90068007
Засаг даргын Тамгын газар