ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сумын аварга шалгаруулах Волейболын тэмцээн амжилттай амжилттай болж өндөрлөлөө.
Баян-Уул сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн амралтын 2 өдөр явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 13 баг, байгууллагын эрэгтэй 12, эмэгтэй 13 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж
Эрэгтэй
1-р байранд Б.Баттулга ахлагчтай Заяат багийн тамирчид
2-р байранд С.Батсүх ахлагчтай ЕБС-ийн баг тамирчид
3-р байранд Б.Батхүү ахлагчтай ГТУА 53-р ангийн баг тамирчид
Эмэгтэй
1-р байранд Б.Санжханд ахлагчтай Заяат багийн тамирчид
2-р байранд Э.Ариунжаргал ахлагчтай ЕБС-ийн багийн тамирчид
3-р байранд Ч.Анударь ахлагчтай Бэрх багийн тамирчид шалгарлаа.
"Шилдэг довтлогч"-оор
- ЕБС-ийн багийн тамирчин С.Батсүх
- Бэрх багийн тамирчин Ч.Анударь
"Шилдэг холбогч"-оор
- Заяат багийн тамирчин Б.Очирбат
- ЕБС-ийн багийн тамирчин Ц.Туул
"Тэгш тоглогч"-оор
- Бэрх багийн тамирчин Г.Мөнх-Очир
- Заяат багийн тамирчин Д.Энхцэцэг
нар шалгарлаа.
Дорнод аймгаас мэргэжлийн 2 шүүгч урилгаар ирж 2 өдөр тэмцээн шүүсэн байна.

 

Мэдээ оруулсан: 2020-01-20 12:14:15