ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
“ХҮНСНИЙ НОГОО ” дэд хөтөлбөрын дотоодын хүнсний ногооны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж өрх бүр хүнсний ногоо тариалах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор “Үр, үрслэг-2019” үзэсгэлэн худалдаа 06 дугаар сарын 14-нд буюу баасан гаригт 10-15 цагийн хооронд “Соёлын төвд”зохион байгуулагдана. Иимд хүнсний ногооны үрсэлгээний тариалан эрхлэгч, хоршоо бүлэг нөхөрлөл иргэн, үр үрсэлгээгээ худалдан борлуулж идэвхтэй оролцоно уу. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Төсөвт байгууллагуудад нүүрс худалдан авах тендерийн урилга

Огноо: 2020.01.16

          Тендер шалгаруулалтын дугаар:ОНТ/2020/01

Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос төсөвт байгууллагуудын  2020 оны үйл ажиллагааны  түлш халаалтанд нүүрс нийлүүлэх   тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Үнийн санал ирүүлэх барааны тодорхойлолт болон бусад холбогдох материалыг хавсаргасан болно.

Энэхүү тендер шалгаруулалт нь  харьцуулалтын аргаар  тендер шалгаруулалт зохион байгуулж байна.

Тендерийн бичиг баримтын үнийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт орлогын дансны 100071155402 тоот дансанд иж бүрдлээр нь 50,000 төгрөгөөр худалдан авах бөгөөд тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: 2019 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн  30 хувиас багагүй байна.

Тендерийг 2020 оны 01 дугаар сарын 23 -ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 дугаар  сарын 23 -ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.

Орон нутгийн давуу эрх тооцохгүй бөгөөд гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                                          Дорнод аймгийн Баян-Уул сум 4 дүгээр  баг ЗДТГазрын 203 тоот Утас 99573342

Мэдээ оруулсан: 2020-01-16 15:52:12