Жаргалтай шинэ жилийн баярын тоглолт сайхан боллоо.
"ЖАРГАЛТАЙ ШИНЭ ЖИЛ" баярын тоглолт авьяаслаг бяцхан хүүхэд, залуучуудын дуу хуур, бүжиг наадам, улиран одож буй 2019 ондоо амжилт гаргасан сайчуудаа шагнаж урамшуулсан инээд хөөр, баяр жаргалаар дүүрэн сайхан үдэш боллоо.
"Санхүү банкны тэргүүний ажилтан"-аар
Гомбосүрэнгийн Дарийм
Гомбожавын Дарийм
Жамсрангийн Алтанцэцэг
"Хөдөө аж ахуй хүнс үйлдвэрийн яамны Тэргүүний ажилтан"-аар Доржийн Батдэлгэр
"Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр
Хүрэл-Эрдэнийн Жаргалмаа
"Аймгийн Засаг даргын Жуух бичиг"-ээр
Хэнгаравын Гэрэлтуяа
Баянбаатарын Бурмаа
Ганболдын Базарваань
Чимэддоржийн Отгонцэцэг
Цэдэн-Ишийн Дэжиджав
"Тэргүүний залуу алтан медаль"-иар
Төмөрбатын Анхзаяа
Хатанбаатарын Гэрэлтуяа
Сэргэлэнбаатарын Өнөржаргал
Сумын оны тэргүүнээр
- "Оны шилдэг удирдагч"-аар ЕБС-ийн сургалтын менежер Баяндалайн Энхжаргал
- "Оны шилдэг санхүүч"-ээр Хилийн 0275 дугаар ангийн санхүү албаны дарга, дэд хурандаа С.Дашпунцаг
- "Оны шилдэг төрийн тусгай албан хаагч"-аар Онцгой байдлын 53 дугаар ангийн аврагч, дэд ахлагч Э.Мөнхтулга
- "Оны шилдэг төрийн албан хаагч"-аар Цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Хэнгаравын Гэрэлтуяа
- "Оны шилдэг төрийн албан хаагч"-аар Сум дундын эмнэлгийн лаборант Буджавын Баатархорлоо
- " Оны шилдэг төрийн үйлчилгээний албан хаагч"-аар Сум дундын эмнэлгийн үйлчлэгч Пүрэвийн Уранчимэг
- "Оны шилдэг сурагч"-аар ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч А.Бадрал
- "Оны шилдэг татвар төлөгч"-өөр Ж.Асралмаа захиралтай "Цэцэгхэн хотхон" ХХК
нарыг шагнаж урамшууллаа.
Мэдээ оруулсан: 2019-12-31 12:14:15