ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Ажлын байранд урьж байна.

Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт туслах ажилтан сонгон шалгаруулж авна.

Бүрдүүлэх материал:
1. Цахим үнэмлэхийн хуулбар
2. Төрийн албан хаагчийн анкет
3. В, С, D ангилалтай жолооны үнэмлэхний хуулбар
4. Боловсролын гэрчилгээний хуулбар
5. Ажилд орохыг хүссэн өргөдөл
6. Гурван үеийн намтар
7. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг, 4х6 хэмжээтэй 2 хувь зураг

Тавигдах шаардлага:
- Ажлын ачаалал даах чадвартай
- 2-оос доошгүй жил жолооч хийсэн туршлагатай байх
- Авто машин техник засах мэдлэгтэй байх
- Багаар ажиллах чадвартай байх

Бүртгэл: 2019 оны 11 дүгээр сарын 14-22-ны өдрийг хүртэл Засаг даргын Тамгын газарт, ажлын өдөр 08:30-17:30 цагийн хооронд 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Сонгон шалгаруулалт: 2019 оны 11-р сарын 25-ны өдөр ЗДТГ-т явагдана.
Харилцах утас: 90068007, 99004676

Засаг даргын Тамгын газар

 

Мэдээ оруулсан: 2019-11-14 15:55:24