ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгууллаа.

Тус суманд “Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай” Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион  байгуулах  Аймгийн Засаг даргын 2019 оны 03 дүгээр сарын 25-ны өдрийн А/130 дугаар захирамж, аймгийн Засаг даргын “Бүх нийтээр хог цэвэрлэгээ”-г зохион байгуулах тухай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/218 захирамжийн дагуу сумын Засаг даргаар батлуулсан бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлын төлөвлөгөө гаргаж сумынхаа хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах ажил амжилттай явагдаж  биелэлтийг хангаж ажиллалаа.

Хог хаягдлын тухай хуулийн 9.1.3 10.2.6  10.2.10 дугаарт заагдсан, хуулийн дагуу сумын хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээ 2019 оны 10 дүгаар сарын 11-ны өдөр зохион байгуулсан. Хог цэвэрлэгээгээр нийтийн эдэлбэр газрын 407 га талбайд 267 иргэн, 15 машин,  ажиллаж 279600 мянган төгрөг 120 литер түлш зарцуулж  177 м3 хог хаягдлыг нийтийн хогийн цэгт тээвэрлэн хаясан.

  Хог цэвэрлэгээнд төсөвт байгууллага 7, дэлгүүр 5, цайны газар 2, дугуй засвар 2 хамрагдаж хашаан доторх болон эргэн тойрны 50м хэмжээтэй газар хог хаягдлаа цэвэрлэж өөрсдийн унаагаар хогийн цэгт тээвэрлэж хаясан.

  Сумын  төвийн ногоон байгууламж,  хогийн цэг, гэрэлтүүлгийг онцгой байдлын 53-р анги, ЗДТГ-ын хамт олон ажиллаж цэвэрлэлээ. Нийтийн хогийн цэгийн нүхнээс гадагш хаясан хогийг түрж нүхэнд хийх, хог буулгах газрыг чөлөөлөх цэвэрлэгээ хийсэн.

        Нийтийн хогийн цэгийн ажиллах журам, дүрмийн дагуу иргэдэд, иргэдийн хогоо хаядаг, хогийн  цэгт ажиллах заавар зөвлөмж өгч  хог хаягдлын цэгцтэй байдлыг ханган ажиллалаа

Мэдээ оруулсан: 2019-10-12 11:44:41