ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн суманд ажиллалаа.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул суманд 10-р сарын 22-нд ажиллалаа.

Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн төсөвт байгууллагын удирдлагууд болон ЗДТГ-ын албан хаагчидтай уулзаж сумын цаг үеийн мэдээлэл сонсож уулзалтанд оролцогчдын санал бодлыг сонслоо.
Мөн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын зүгээс:
- Бага сургуулийг шинэ сургуультай холбох хүзүүвч,
- Бага сургуулийн 00-ын асуудал
- 35 багшийн ажлын ширээ, сандал,
- Хэрлэн сумын сургуулиудад хэрэгжиж буй "Жаргалан" кафег тус сургуульд байгуулах зэрэг асуудлуудыг 2020 онд шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Цэцэрлэгт:
- Багш хөгжлийн төвийн тохижилт
- 2-4 ширхэг компьютер
- боловсон 00-ийн асуудал
- хүүхдийн тоглоомыг сумтай хамтран шийдвэрлэхээр боллоо.
Иргэдтэй уулзах уулзалтанд газар, хэлтэс агентлагуудын удирдлагууд 2019 онд хийгдсэн ажлын тайланг танилцууллаа. Иргэдийн санал хүсэлтийг сонсож хариуг газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгч ажиллалаа.
Иргэд баавгай хөдөөгийн багуудын айл өрхүүдийг гадуур ирж байгаатай холбоотой асуудал тавьж байлаа.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Баян-Уул суманд ажиллахдаа Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалийг Монгол улсын гавъяат багш Б.Жаргал, өндөр настан И.Янжигмаа, Б.Бадмаанямбуу, н.Базар, Ахмад багш Д.Оюунцэцэг /ээж нь ахмад дайчин/ нарт гардууллаа.

Мэдээ оруулсан: 2019-10-22 19:24:15