Сонгон шалгаруулалтын нэр: Баян-Уул сумын түр буудаллах цэгт эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай хүнсний бүтээгдэхүүнийг нэг жилийн хугацаанд худалдаалах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулна.
Түр буудаллах цэгийн зорилго: Аялаж, амарч буй иргэдийн хэрэгцээг бүрэн хангасан байх.
Сонгодсон аж ахуй нэгж доорх хүнсийг тогтмол байлгах
Бүтээгдэхүүний нэр төрөл
1. Мах махан бүтээгдэхүүн
2. Гурил, гурилан бүтээгдэхүүн /талх/
3. Сүү, сүүн бүтээгдэхүүн /цөцгий/
4. Хүнсний ногоо, нарийн ногоо
- Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж хамтран ажиллана.
Бүрдүүлэх материал
- Аж ахуйн нэгжийн танилцуулга
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
- Мэргэжлийн хяналтын газраас олгосон зөвшөөрөл, гэрчилгээний хуулбар
- Эрүүл ахуйн шинжилгээний бичиг
- Махны гарал үүслийн бичиг
- Санхүүгийн мэдээлэл сүүлийн нэг жил
- Бүтээгдэхүүн татдаг машины гэрчилгээ
/зориулалтын/
Тавигдах шаардлага:
- Гадна, дотно камер байрлуулах
- Е баримтаар үйлчлэх
- Үйлчилгээний соёлтой байх
- Гэрэл цахилгаан, харуул манаа өөрсдөө хариуцах
- Гадна дотны тохижилтыг өөрсдөө хариуцах
- Хууль, хяналтын байгууллагын тавьсан шаардалгыг цаг алдахгүй биелүүлэх
- Өдөр бүрийн 09-22 цагийн хооронд тогтмол ажиллах
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган, стандартыг мөрдөж ажиллах.
- Сарын түрээс 100000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх
Үнийн санал ирүүлэх хугацаа: 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн /мягмар гараг/ 17.00 цагаас өмнө
Материал ирүүлэх хаяг: Хөдөө аж, ахуйн тасаг утас 89583234