ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Цаг уурын Онон станц нэрэмжит өдөрлөгөө зохион байгууллаа.

Цаг уурын шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын хууль эрх зүйн орчин цаг уурын автомат өртөөний анхан шатны үйл ажиллагааг сурталчлан таниулах ус, цаг уурын "Онон" өртөөний нэрэмжит өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа эхлэж байна. Өдөрлөгийн нээлтэнд сумын Засаг дарга Х.Баттулга, Засаг даргын орлогч Ш.Төмөр-Ивээлт болон багийн Засаг дарга нар оролцож иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр ахмад техникч С.Гүнжидмаа Байгаль орчны тэргүүний ажилтан, Усны техникч А.Чинзориг, техникч Г.Бадамханд нар Ус цаг, орчны шинжилгээний газрын ЖУУХ БИЧИГ-ээр шагнагдлаа. Мөн цаг уурын Онон өртөөний албан хаагчид байгууллагын үйл ажиллагааны танилцуулга хийлээ. Дорнод ус цаг уур орчны шинжилгээний төвийн Хөдөө аж ахуйн инженер н.Уранцэцэг Цаг уурын газрын танилцуулгыг нээлтэнд оролцогч иргэдэд танилцууллаа. Мөн Сагсан бөмбөг, гар бөмбөг, дартсын тэмцээнүүд явагдлаа.

Мэдээ оруулсан: 2019-06-10 17:15:25