ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сум дундын эмнэлэгт хүүхдийн тасаг тохижуулж өглөө.

Баян-Уул сумын сум дундын эмнэлэг байгуулагдсны 80 жилийн ойг угтан "Хүүхэд манай ирээдүй" уриан дор бага насны хүүхдийг тохилог тасагт хэвтэн эмчлүүлээд хурдан эдгэж гэртээ харихад зориулан хүүхдийн эмчилгээний тасгийг С.Сэмжид агсны хань н.Шүхэрдорж болон түүний хүүхдүүд, ах дүү, хамаатан садангууд хамтран тохижуулж өглөө. Уг хүүхдийн тасагт нийт 3070000 төгрөгийн хандив өргөлөө.
Баян-Уул сумын уугуул хүүхдийн их эмч С.Сэмжид нь Баян-Уул сумын 10 жилийн сургуулийг 1975 онд төгсөөд 1980 онд анагаахын дээд сургууль төгсч ирээд хүүхдийн эмчээр Баян-Уул сумандаа ажиллаж байгаад Дорнод аймагтаа шилжин очиж ажиллаад эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллаж, эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдан ажиллаж байсан.

Мэдээ оруулсан: 2019-06-10 19:12:01