Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны “Журам батлах тухай” 190 дүгээр тогтоол болон Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчилан таниулах, иргэд төрийн үйлчилгээг нэг дороос хүртэх боломжийг олгох зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Ерөнхий Боловсролын сургуулийн урд талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт төсвийн 8 байгууллага оролцож, нийт 300 орчим иргэдэд үйлчилгээ мэдээлэл өгсөн.
Тус үйл ажиллагаанд төсвийн байгууллагууд доорх үйлчилгээг үзүүллээ.
Засаг даргын Тамгын газар
Мал эмнэлгийн тасаг:
-
Малын гарал үүслийн гэрчилгээнд хянан баталгаажуулалтыг 5 иргэнд хийсэн
-
Малын эмчилгээний арга зааж малын эмчтэй холбох үйлчилгээг 1 иргэнд
Хөдөө аж ахуйн тасаг
-
Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын талаар нийт 30 иргэнд мэдээлэл хүргэсэн
-
Шинээр малчин болсон 5 малчинд “Малчин үнэмлэх, тэмдэг”-ийг гардуулж өглөө
-
Жижиг дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ /тамга/-г захиалсан 7 малчинд хүлээлгэн өглөө
-
Малын индексжүүлсэн даатгалын мэдээлэл, гарын авлагыг 18 малчинд хүргэсэн.
Газрын даамал
-
Шинээр газар өмчлөх үйлчилгээ 11 иргэнд
-
Шинээр өвөлжөө, хаваржааны газар эзэмшихтэй холбогдох үйлчилгээ 5 иргэнд
-
Хамтран өмчлөгч хасуулах 6 иргэнд
-
Өв залгамжлалаар газар шилжүүлэх 1 иргэнд
-
Газрын кадастрын зураг 3 иргэн авсан
Улсын бүртгэгч
-
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 5 иргэнд
-
Гадаад паспортын захиалга 2 иргэнд
-
2 иргэн татвар төлсөн
-
1 иргэн тээврийн хасалт хийсэн
-
3 иргэнд Ebarimt тухай мэдээлэл өгсөн
Нийгмийн даатгалын байцаагч
-
Нийгмийн даатгалын аппликэйшн суулгах үйлчилгээг 8 иргэнд
-
Нийгмийн даатгалын тухай хууль танилцуулах, мэдээлэл өгөх 5 иргэнд
-
Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэр олгох үйлчилгээ 6 иргэнд
-
Өндөр настны тэтгэвэр тогтоох 1 хүнд
-
Эмнэлгийн хуудас хүлээн авах 2 хүнд
Байгаль орчны тасаг
-
Гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьж баталгаажуулалт хийх 2 иргэнд
-
Хуулийн зөвлөгөө өгөх 4 иргэнд
Харчулуут багийн Засаг дарга
-
Малчин болон бусад зээлийн тодорхойлолт гаргах 31 иргэнд
-
ЕБСургуулийн 23 хүүхдэд сумын газар нутагт амьдардаг ан амьтны байршлын талаар мэдээлэл өгч газрын зураг дээр тайлбарласан.



Эмнэлэг
-
Артерийн даралт үзэх үйлчилгээ 138 иргэнд
-
Хүний өндөр, жин үзэх үйлчилгээ 138 иргэнд
-
Зүрхний цахилгаан бичлэг хийх 95 иргэнд
-
7 төрлийн шинжилгээг /саахар, холестрин, В,вирус, С вирус, ДОХ, тэмбүү, хелико бактер/ 79 иргэнд хийсэн
-
29 хүнд цусны бүлэг тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг хийсэн.
-
3 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
-
20 хүнээс асуумжаар судалгааг авсан.

Сургууль
-
Сургуулийн СТАТИСТИК тоон танилцуулга
-
2018-2019 оны хичээлийн жилийн ОЛИМПИАД, УРАЛДААН ТЭМЦЭЭНД амжилттай оролцсон багш, сурагчдын танилцуулга
-
Биеийн тамирын дугуйлан, секцэд хамрагддаг сурагчдын амжилт бүтээлийн тайлан
-
Дүрслэх урлагийн хичээлийн дугуйланд хамрагддаг сурагчдын “ГАР ЗУРАГ” бүтээлийн үзэсгэлэн
-
“Байгаль ба ЭКО” клубын сурагчдын үйл ажиллагааны танилцуулга
-
Илтгэх урлаг клубын сурагчдын улсын хэмжээний шалгаруулалтанд оролцсон ИРГЭН ТӨСӨЛ хичээлийн танилцуулга
-
Номын сангийн дэргэдэх “НОМ КЛУБ”-ын сурагчдын үйл ажиллагааны танилцуулга, мөн номын санд байрлах ХОВОР НОМ-ын үзэсгэлэн
-
Үдийн цай, дотуур байрын тогооч нарын ТОГООЧИЙН БУЛАН үйл ажиллагааны танилцуулга
-
ҮДИЙН ЦАЙ хөтөлбөрийн хоолны амталгаа танилцуулга
-
ДОТУУР БАЙРЫН хүүхдийн хоолны цэсний амталгаа, танилцуулга зэрэг үйл ажиллагаа зохион байгууллаа.

Цэцэрлэг
-
Модон тоглоом аянаар шалгарсан шилдэг модон тоглоомуудыг танилцуулах , түгээн дэлгэрүүлэх
-
2019-2010 оны хичээлийн жилийн элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах комисс бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан.
-
Бүртгэлд нийт 126 хүүхэд шинээр бүртгүүлсэн
-
Комиссын дарга арга зүйч Э.Оксана – Бэрх салбар бүлэг, бэлтгэл А,Б бүлэг,
-
Багш Д.Ундрал, Х.Дэлгэрмаа – Бага А,Б бүлэг
-
Эмч Файна – Ахлах А,Б В бүлэг
-
Сумын нийгмийн ажилтан Г.Ганцэцэг- Дунд А,Б бүлэг тус тус бүртгэсэн.
-
Иргэдэд хүүхдийн талаар эрүүл ахуйн зөвлөмж \гарын авлага \ тараасан.
Гал түймэр унтраах, аврах 53-р анги
-
Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн танилцуулга
-
ЕБС-ын төгсөх ангийн сурагчдад Онцгой байдлын албаны ажлыг сурталчилан таниулах
-
Гал түймэр унтраахад ашиглагдаж байгаа багаж зэвсэглэмжийг дэлгэн танилцуулсан.
-
Гал түймэр унтраах, аврах 53 дугаар алба хаагчид бүрэн хамрагдаж сумын 58 иргэн, ЕБС-ийн 120 сурагчдад гал түймэр, гамшиг осол, үер усны ослоос урьдчилан сэргийлэх 102 ширхэг зурагт хуудас сануулгыг тарааж ухуулга сурталчилгаа, заавар зөвлөмж өгч ажиллаа.
Сум дундын ойн анги
Сум дундын ойн инженер Б.Эрдэнэжаргал, жолооч Б.Борхүү, сахиул туслах ажилтан Л.Байгал болон Байгаль хамгаалагч нартай хамтарч оролцлоо.
-
Ой зохион байгуулалтын ажлын тоног төхөөрөмжүүд: Вертекс,трансфондер, буссоль, модны диаметр хэмжигч, насны өрөм, хэмжигч ац гэх мэт багажнуудыг танилцуулсан.
-
Хүр эрвээхэйн гэрлийн урхиар хортонг яаж устгалд оруулах талаар тайлбарлаж өгсөн.
-
Ирло буюу гал унтраах, хортон устгах зориулалт бүхий багаж хэрэгслүүдийг тайлбарлав.
-
Ойжуулалт болон мод үржүүлгийн газар хэрэглэдэг багаж, тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан.
-
Модны гарал үүсэлийн бичигийг нэг иргэнд бичсэн.
-
Иргэдээс түлээ болон хэрэглээний мод авах санал хүсэлт ирсэн. Үүнд: Ойн тухай хуулийн 3.2.3-р зүйлд зааснаар 3 сарын 20-аас 6 сарын 10 буюу 9 сарын 20-аас 11 сарын 10-ны өдөр хүртэл ой хаалттай байдаг учир 6 сарын 10-аас хойш ой нээнэ гэдгийг танилцуулж ажилласан.

Хилийн 0275-р анги
Хилийн 0275 дугаар ангийн Захиргаа хүний нөөцийн тасгийн ахлах офицер, ахлах дэслэгч Ж.Ням-Очир, Сэтгэлзүй мэдээлэл соёл сурталчилгааны албаны хөгжимчин, ахлагч С.Үүрцайх нар өдөрлөгийн арга хэмжээнд зориулан дараах ажлуудыг хийлээ.
-
Анги байгууллагын түүхэн замнал
-
Албаны холбогдолтой ном, сонин, сэтгүүл, зурагт самбаруудыг дэлгэн тавьж өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд хөдөлмөрчид, сурагч, хүүхэд залууст
-
Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж,
-
Байгууллага болон иргэдээс гаргасан хамтран ажиллах талаарх санал хүсэлтийг хүлээн авч ажлын туршлага солилцлоо.
Соёлын төв
-
Утга зохиол, түүхэн романууд, хүүхдийн танин мэдэхүйн шинэ номнуудаар үзэсгэлэн гаргасан
-
Соёлын төвийн дэргэдэх номын сангийн үйл ажиллагааны талаар, мэдээ мэдээлэл, хүргэж үйл ажиллагаагаа сурталчилсан.
Цаг уурын Онон өртөө
-
Цаг уурын байгууллагын болон Онон өртөөний танилцууллаг 40ш,
-
Цаг уурын өртөөний үйл ажиллагаа ба багаж төхөөрөмжийн танилцууллаг
-
Цаг агаарын нарийвчилсан болон хоногийн ба 7 хоног, улиралын мэдээг 35 ш иргэдэд үйлчилсэн.
-
Иргэдээс санал хуудас 30ш тарааж бөглүүллэв.
ТАЙЛАН НЭГТГЭСЭН: НИЙГМИЙН АЖИЛТАН Г.ГАНЦЭЦЭГ
Мэдээ оруулсан: 2019-05-27 09:12:11