ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулагдлаа.

“Бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах тухай” Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион байгуулах аймгийн Засаг даргын 2019 оны 03 дүгээр сарын 25-ны өдрийн А/130 дугаар захирамж, Засаг даргаар батлуулсан бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлын төлөвлөгөөний дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгууллаа.
Хог хаягдлын тухай хуулийн 9.1.3 10.2.6 10.2.10 дугаарт заагдсан, хуулийн дагуу сумын хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээ 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нийтийн эдэлбэр газрын 504 га талбайд 267 иргэн, 42 машин, ажиллаж 841660 мянган төгрөг 338,6 литер түлш зарцуулагдаж 33 машин буюу 214 м3 хог хаягдлыг нийтийн хогийн цэгт тээвэрлэн хаясан. 
Хог цэвэрлэгээнд төсөвт байгууллага 7, дэлгүүр 5, цайны газар 3, дугуй засвар 2 хамрагдаж хашаан доторх болон эргэн тойрны 50м хэмжээтэй газар хог хаягдлаа цэвэрлэж өөрсдийн унаагаар хогийн цэгт тээвэрлэж хаясан.
Сумын төвд хогоо ил задгай хаяхгүй хогийн саванд хийж хэвших, сумын нэгдсэн хогийн цэгт хогоо хаяхдаа ангилан ялгалт хийж эмх цэгцтэйгээр хогийн цэгт хаях, цогтой үнс нурмаа асгахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээ оруулсан: 2019-04-27 12:14:15