ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ЗДТГт нярав сонгон шалгаруулж авна.

ЗАРЛАЛ

2019.04.01

Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Засаг даргын Тамгын газрын няравын орон тоонд 1 хүн авна.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын гэрчилгээ /дипломын хуулбар/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гурван үеийн намтар
  • Цээж зураг 3*4, 4*6 хэмжээтэй тус бүр 2 хувь цээж зураг

Тавигдах шаардлага: Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж судалсан байх, Компьютерийн хэрэглээний програмууд болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн програмууд дээр ажиллах чадвартай Мэргэжлийн ёс зүйтэй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай ханддаг, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах чадвартай.

Бүртгэл: 2019 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал Засаг даргын Тамгын газарт, ажлын өдөр 08:30-17:30 цагийн хооронд 201 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Харилцах утас: 99004676

Сонгон шалгаруулалт: 2019 оны 04-р сарын 8-ны өдөр явагдана.

 

Мэдээ оруулсан: 2019-04-01 12:14:15