ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээний мэдээлэл

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн, Дорнод аймгийн АДХГЗ-ны орлогч дарга, Нийслэлийн орлогч дарга, Баян-Уул сумын дарга асан "Гавъяат эдийн засагч" Д.Жанцангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний нээлт боллоо. Тэмцээний нээлэнд Д.Жанцангийн хүү Ж.Болдбаатар Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж оролцлоо. Тэмцээнд эрэгтэй 10 баг,й эмэгтэй 13 багийн нийт 168 тамирчин оролцон хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдлөө.
ТЭРГҮҮН БАЙРАНД ЭРЭГТЭЙ: 
Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, 
ЭМЭГТЭЙ 
Бэрх баг
ДЭД БАЙРАНД ЭРЭГТЭЙ: 
Заяат баг
ЭМЭГТЭЙ
Улз баг
ГУТГААР БАЙРАНД ЭРЭГТЭЙ:
Ерөнхий боловсролын сургуулийн баг
ЭМЭГТЭЙ ХИЛИЙН 0275 ДУГААР АНГИЙН БАГ тус ту байр эзэллээ.

Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 16 бөх барилдаж гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн бөх, сумын заан н. Дүүрэнжаргал түрүүлж, ЗДТГ-ын бөх, сумын начин Б.Ган-Од үзүүрлэж, ЕБС-ийн бөх сумын заан Э.Бат-Эрдэнэ 3-т, сумын начин О.Баттөгс нар шөвгөрлөө.

Мэдээ оруулсан: 2019-01-14 10:12:14