ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ЗДТГ-т нягтлан бодогч сонгон шалгаруулж авна.

Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч 1 хүн

 

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын гэрчилгээ /дипломын хуулбар/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гурван үеийн намтар
  • 3*4, 4*6 хэмжээтэй тус бүр 2 хувь цээж зураг

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно./
  • Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй
  • Санхүүгийн тайлан тэнцэл гаргах, төсөв боловсруулах, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж, дүгнэлт, санал гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн програмууд дээр ажиллах чадвартай
  • Мэргэжлийн ёс зүйтэй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай ханддаг
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар хамтран ажиллах чадвартай.

Бүртгэл: 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Засаг даргын Тамгын газарт, ажлын өдөр 08:30-17:30 цагийн хооронд 201 тоот өрөөнд бүртгэнэ. Харилцах утас: 99004676

 

 

Сонгон шалгаруулалт: 2019 оны 01-р сарын 28-ны өдөр явагдана. 

Засаг даргын Тамгын газар

Мэдээ оруулсан: 2019-01-17 12:18:14