ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Газрын дуудлага худалдаанд урьж байна.

 

 

  1. Эрх бүхий этгээдийн шийдвэр:

Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/123 дүгээр захирамж.

  1. Дуудлага худалдааны хэлбэр:

Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулна.

  1. Газрын байршил, хил заагийг харуулсан зураг:

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын тойм зургийг

 

  1. https://drive.google.com/file/d/1SKsF_RBFj12YFfXlxwkzxDhPCvbxVC39/view?usp=sharing
  2. https://drive.google.com/file/d/1y9kIOtIjzIlN3TBbBNvx9UQqIcNir7tg/view?usp=sharing

хаягаар орж харна.

  1. Газрын талбайн хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ:

 

Сум, баг

Байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/

1

Баян-Уул. 6 дугаар баг

6 дугаар баг. Онон голын Лочин тохойд

Аялал жуулчлалын

0.5

240.000

2

Баян-Уул. 6 дугаар баг

6-р баг. Онон гол Хар усны урд

Төмс, хүнсний ногооны

2

293,284

3

 

 

 

2,5

1.543.284

 

  1. Дуудлага худалдаа явуулах газрын хаяг, харилцах утасны дугаар:

Дуудлага худалдаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг. “НУТГИЙН ИРГЭДИЙН ОРДОН”-ы 201 тоот өрөөнд болно. Газрын даамал 80079006 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

  1. Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа, бүрдүүлэх материал:

Дуудлага худалдаанд оролцогчдыг 2018 оны 11 дүгээр сарын  15-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл бүртгэнэ. Дуудлага худалдаанд оролцогч дараах материал бүрдүүлж бүртгэлийн хайрцагт хийнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн хүсэлт. /Маягтаар гаргана/
  2. Иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Дэнчин төлсөн баримт /
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл.
  5. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлнэ.

 

9. Дуудлага худалдаа эхлэх, дуусах хугацаа:

 

Дуудлага худалдаа 2018 оны 11 дугаар сарын 15-ний өдрийн 15.00 цагт эхэлнэ.

 

 

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ оруулсан: 2018-11-03 15:15:25