ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Харваачийн хөшөөг засварлан сэргээв.

Бодонгууд омогой Батдалайн Өлзийдэлгэр аав минь энэ нутгийн ууган иргэн бөгөөд мэргэн харваачдын өлгий нутаг Баян-Уул сумандаа энэхүү хөшөө барих ажлыг санаачилж хөрөнгө санхүүгээр дэмжиж туслан үр хүүхдүүд бид гүйцэтгэж нутгийн зон олондоо бэлэглэсэн билээ.Үүнээс хойш хөшөө маань эвдэрч гэмтсэн байдалтай нилээд хэдэн жил боллоо. Цаг агаар, он цагийн эрхээр халцарч муудсан зүйл байгаа л байх гэхдээ хүний гараар эвдэрч сүйтгэгдсэн зүйлүүд нилээд ажиглагдсан юм. Ингээд бид дахин сэргээн засварлаж орон нутгийн ЗДТГ, нутгийн удирдлагын холбогдох байгууллага хамт олонд хүлээлгэж өглөө. Энэхүү хөшөө нь дэлхийд цор ганцхан төдийгүй, Баян-Уул сумын цаашлаад эрхий мэргэн харваачдын өлгий нутаг гэгдэх нутгийн минь нүүр царай болох угсаатны зүй, уран баримал, урлагийн дурсгал болж нутагтаа үлдэх өв соёл үнэт зүйлийн нэг хэсэг юм. Иймд нутаг орноо гэсэн сэтгэлээр бүхий л зүйлсийг хайрлан хамгаалж үр хүүхэд, ах дүү нартаа захиж нандигнаж хайрлан хамгаалж явахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэе.

Мэдээ оруулсан: 2018-08-16 13:15:14