ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

2018-2019 оны хичээлийн жилийн мэндийг ЕБС, СӨБ-ийн багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, бяцхан багачууд, эцэг, эхчүүддээ хүргэе.Алтан гадас одонт Ерөнхий боловсролын сургууль шинэ сургуулийн өмнөх талбайд хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Боловсрол, Соёл урлагийн газрын дарга н.Нансалмаа нар оролцлоо. 
Энэ үеэр ахмад багш Р.Цэндсүрэнд "Хөдөлмөрийн хүндэт" медаль гардууллаа. 
ЕБС-д багш хөгжлийн төвийн 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардууллаа. 
мөн энэ жил 10-р анги төгсөлтийн 20 жилийн ойгоо тэмдэглэсэн 44-р төгсөлтийн хамт олон 3,2 сая төгрөгийн анхны хандивыг өргөлөө. 
48 хамт олон 10б ангийн багш Дүрслэх урлагийн багш Б.Мядагмаа, 10а ангийн төгсөгч Технологийн багш Т.Эрдэнэ нарын гэгээн дурсгалд зориулж кДүрслэх урлагийн кабинетад 1,9 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн хандивлалаа. 
Цаашид шинэ сургуулийн анги кабинет тохижуулах ажилд нийт төгсөгчид идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мэдээ оруулсан: 2018-09-01 15:23:12