ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны А/105 дугаар захирамжаар 2018 онд худалдан авах бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд ил тод мэдээлэх зорилготой “Нээлттэй өдөрлөг”-ийг 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийг ЗДТГазар, Хилийн 0275 анги хамтран зохион байгуулж Баян-Уул сумын засаг даргын 05 тоот захирамжаар байгуулагдсан Тендер шалгаруулах үнэлгээний хорооны төлөөлөл болон төрийн байгууллагууд оролцон 2018 онд худалдан авах бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ 60 иргэн 17 аж ахуй нэгжийн төлөөлөлд танилцуулан мэдээлэл өглөө.

Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн сумын баялаг бүтээгч хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн ,талх нарийн боов, мах нийлүүлэх боломжтой 22 иргэдтэй уулзаж, тендерт оролцож байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж түншлэлийн гэрээ байгуулан  өрхийн орлогоо нэмэгдүүлэх тухай болон бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар гарын авлага тарааж, холбогдох мэдээллүүдийг өгч ажилалаа.

“Нээлттэй өдөрлөг”-ийн сэтгэл ханамжийн судалгаанд 29 иргэн хамрагдан өдөрлөгийн үйл ажиллагаанд эерэг үнэлгээ өглөө. 

Мэдээ оруулсан: 2018-03-15 16:56:44