ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Баян-Уул марафон 2018 амжилттай зохион байгууллаа.

Баян-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, “Алтан гадас” одонт ЕБС хамтран Баян-Уул марафон 2018 бүх нийтийн гүйлтийн тэмцээн ЕБС-ийн сурагчдын дунд 3 насны ангиллаар, насанд хүрэгчдийн дунд 4 насны ангиллаар тус тус зохион байгууллаа. Уг тэмцээнд аж ахуйн нэгж, албан байгууллага, багуудын тамирчид хурд хүчээ сорилоо.

12 ба түүнээс доош насны охид 13, хөвгүүд  16, 500м-т

13-15 насны охид 12, хөвгүүд 14, 1000м-т

16-18 насны охид 10, хөвгүүд 15, 3000м-т

19-29 насны төрөлд  эрэгтэй 15, эмэгтэй 12, 4000м-т

            1-р байранд Х.Амарбат                    Б.Хонгорзул

            2-р байранд А.Гончиг                                   Б.Оюунтунгалаг                   

            3-р байранд О.Мөнхжаргал             Н.Энхзаяа

30-39 насны төрөлд эрэгтэй 8, эмэгтэй 9,  2000м-т

            1-р байранд  н.Ууганбат                  Г.Гандулам

            2-р байранд н.Цэрэнболд                Д.Оюунцэрэн

            3-р байранд Б.Баяр                          Б.Болортуяа

40-49 насны төрөлд эрэгтэй 7, эмэгтэй 8, 2000м-т

            1-р байранд А.Чинзориг                   П.Уранчимэг

            2-р байранд Г.Дашжавхлан             Д.Туул

            3-р байранд Х.Ганхуяг                                 Д.Дашмаа

50-дээш насны төрөлд эрэгтэй 7, эмэгтэй 6 хүн 2000м-т

1-р байранд Т.Дашням                                 В.Энхтуул

2-р байранд Г.Ганбаатар                 Ц.Нарантуяа

3-р байранд Н.Наранболд               Б.Ганчимэг нар тус тус байр эзэллээ.

Мэдээ оруулсан: 2018-05-19 16:14:15