Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, бизнес эрхлэгч, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор татварын шинэчлэлийн ажлыг эхлүүлж Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлгийг сумын хэмжээнд санхүүгийн албатай хамтран 2018 оны 03-р сарын 15-ны өдөр сумын Иргэний танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцуулахаар 24 татвар төлөгчид урилга хүргүүлснээс 17 татвар төлөгч хамрагдлаа.
Хэлэлцүүлгээр татварын хуулийн шинэчлэлийн талаарх ерөнхий танилцуулгыг хийж, асуусан асуултанд хариулт өгөн ажилласан.
Оролцсон татвар төлөгчдийн хувьд татварын хуулинд шинэчлэл хийж, олон нийтийн санал бодлыг олон хэлбэрээр авч байгаа нь сайшаалтай байгааг илэрхийлсэн.
Оролцсон татвар төлөгчдөөс ТЕХ-д 1 санал, ААНОАТын хуулинд 11 санал, ХХОАТ-ын хуулинд 12 санал, НӨАТ-ын хуулинд 3 саналыг тус тус саналын хуудсаар ирүүлсэн байна.(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
Мэдээ оруулсан: 2018-03-15 18:15:21