ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Тээврийн хэрэгслийн үзлэг тооллого амжилттай явагдлаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/25 тоот захирамжийг үндэслэн "Автотээврийн тухай хууль"-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалт түүнтэй нийцүүлэн гаргасан хууль дүрэм, стандартуудад заасны дагуу 2018 оны техникийн хяналтын үзлэгийг тус суманд 2018 оны 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. 

  • Нийт 542 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт тэнцэж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авлаа. 69-н тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулахаар материалаа өгсөн. 
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5.7 дугаар зүйлүүдэд заасны дагуу орон нутгийн төсөвт тээврийн хэрэгслийн албан татвар нийт 12070000 төгрөгийн орлогыг төвлөрүүллээ. 
  • Тээврийн хэрэгслийн албан татвар төлсөн болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан баримтыг үндэслэн нийт тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамруулж ажиллалаа.

Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүд аймгийн төвд хамрагдана. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар солилт, нөхөн олголт, өөрчлөлтүүд нь улсын хэмжээнд нэгдсэн сүлжээнд орсон тул эдгээр зөрчлүүдийг аймгийн төвд байнга хийж байгаа болно. Нийт шинээр 24 мотоцикльд улсын дугаар олгосон байна.

Мэдээ оруулсан: 2018-04-19 15:14:15