ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Баян-Уул сумын хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөл хуралдлаа.

Баян-Уул сумын хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлийн хурал 2018 оны 03-р сарын 29-нд Иргэний танхимд боллоо. Хурлаар Баян-Уул сумын Хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлийн 2017 онд хамтран зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж, Баян-Уул сумын Хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлтэй 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөг Баян-Уул сумын ХХТХСЗ-ийн дарга Х.Баттулга, Дорнод аймгийн ХХТХЗ-ийн орлогч дарга, хурандаа Б.Батмөнх нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Мөн энэ үеэр Газрын даамал Л.Бямбадорж, Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад К.Ганхуяг нарт Баян-Уул сумын хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлийн гишүүний үнэмлэхийг гардуулж өглөө. Сум дундын эмнэлэгийн эрхлэгч, их эмч Б.Дэлгэрмааг "Хилийн төлөө" медалиар шагналаа. 

Мэдээ оруулсан: 2018-03-29 12:08:12