Монгол цэргийн өдрийн бөхийн барилдаан амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол цэргийн өдөрт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн барилдаан 3-р сарын 18-ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 32 бөх барилдсанаас Улз багийн залуу бөх Д.Даваадорж түрүүлж, Заяат багийн залуу бөх О.Баттөгс үзүүрлэж, Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн бөх н.Эрдэнэчулуун, Баяндун сумын залуу бөх Д.Даваа нар шөвгөрч, уран барилдааны шагналыг Сэргэлэн сумын залуу бөх П.Баярхүү хүртлээ.
11-14 насны хүүхдийн барилдаанд нийт 16 өсвөрийн бөхчүүд барилдсанаас Ө.Сод-Эрдэнэ түрүүлж, н.Гантүлхүүр үзүүрлэж, Д.Төгөлдөр, Э.Сэрдамба нар шөвгөрлөө. Уран барилдааны шагналыг Баяндун сумын өсвөрийн бөх н.Ган-Эрдэнэ хүртлээ.
Уг барилдааныг сумын Засаг даргын Тамгын газар, хилийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын үндэсний бөхийн холбоо, Улаанбаатар хот дахь “Тулгат Баян-Уул” дэвжээ, Г.Дашбалбар, Ж.Лхагвадаш нар уран барилдааны шагналыг тус тус ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа.

Мэдээ оруулсан: 2018-03-19 10:15:14