ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Ажлын байрны зар

ЗАРЛАЛ

Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Засаг даргын Тамгын газрын жолооч. 1 хүн

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • B, C, D ангилалтай жолооны үнэмлэхтэй байх
  • Боловсролын гэрчилгээ
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гурван үеийн намтар
  • 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

Тавигдах шаардлага:

  • Ажлын ачаалал даах чадвартай
  • 2-оос доошгүй жил жолооч хийсэн
  • Авто машин техникийг засах мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах чадвартай

Ажилд орохыг хүссэн иргэний материалыг 2018 оны 03 дугаар сарын 16-г хүртэл Засаг даргын Тамгын газарт 201 тоот өрөөнд ажлын өдөр 08:30-17:30 цагт хүлээн авна.

 

Холбоо барих утас: 99004676

 

ЗДТГ

 

ЗАРЛАЛ

Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

 

  1. Засаг даргын тамгын газрын манаач, жижүүр - 1 хүн

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Сантехникийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээ
  • Боловсролын гэрчилгээ
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гурван үеийн намтар
  • 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

Тавигдах шаардлага:

  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Сантехникийн анхан шатны мэдлэгтэй байх
  • Хөдөлмөрч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх
  • Багаар ажиллах чадвартай.

Ажилд орохыг хүссэн иргэний материалыг 2018 оны 03 дугаар сарын 16-г хүртэл Засаг даргын тамгын газарт 201 тоот өрөөнд  ажлын өдөр 08:30-17:30 цагт хүлээн авна.

 

Холбоо барих утас: 99004676

 

ЗДТГ

 

Мэдээ оруулсан: 2018-03-02 12:23:32