ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сэрэмжүүлэг хүргэж байна.

Суманд цасгүй, цаг агаар харьцангуй дулаан байгаагаас гол, нуурын мөсний зузаан нимгэн байгаа тул иргэд малчдыг болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж гол, нуурын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, мориор, явганаар явахгүй баталгаат зам, гүүрээр зорчих, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, нуур бүхий бэлчээр газарт мал хариулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

                                                           Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар

Мэдээ оруулсан: 2018-02-10 15:12:10