ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сумын алдартангууд тодруулж шагнал гардууллаа.

"Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын хурал 2018 оны 2-р сарын 14-нд боллоо. баярын хурлын дараалал ёсоор "Алтан унжлагат" хэмээх тахиа жилд ажил үйлсээрээ манлайлсан алдартангууддаа шагнал гардууллаа. 
"Аймгийн сайн малчин"-аар Заяат багийн сумын алдарт уяач, мянгат малчин Нямдоржийн Энхбат, Харчулуут багийн сумын сайн малчин Бавуудоржийн Чулуунбаатар нар, 
"Аймгийн аварга тариаланч"-аар Харчулуут багийн сумын аварга ногоочин" Мөнхдоржийн Цэрэндэжид
"Аймгийн тэргүүний хамт олон"-оор Баян-Уул сумын цэцэрлэгийн хамт олон
"Сумын сайн малчин"-аар Заяат багийн малчин Ганхуягийн Батмагнай, Харчулуут багийн малчин Төмөрбаатарын Мөнхтулга, Батболдын Лхагвадорж, Урт багийн малчин Лосолын Жанчивдорж, Базарсадын Жаргал нар,
"Сумын алдарт уяач"-аар Заяат багийн уяач Даваагийн Лхамдулам, Харчулуут багийн уяач Хаянхярваагийн Энхбаяр, Урт багийн уяач Жигжидийн Баттөмөр, Улз багийн уяач Баасанжавын Бямбажав нар, 
"Сумын сайн ногоочин"-оор Бэрх багийн ногоочин Хоролсүрэнгийн Сонинсайхан, Улз багийн ногоочин Навааны Янжмаа, Дугарын Уранбилэг нар
"Тэргүүний бөх"-өөр Өвөр-Эрээн багийн харъяат тамирчин Гантөмөрийн Баяндүүрэн, 
"Тэргүүний харваач"-аар Харчулуут багийн харъяат харваач Дугаржавын Бүрэнбөхтулга
"Мянгат малчин"-аар Бэрх багийн малчин Шаравжамцын Ялалт нар тус тус шалгарлаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Чулууны Ганбат, сумын ИТХ-ын дарга Гантөмөрийн Ганчимэг, сумын Засаг дарга Хуягбаатарын Баттулга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга н.Мөнхгэрэл нар гардууллаа. Ажил үйлсээрээ шалгарсан сайчууддаа яамны болон аймгийн шагналуудыг гардууллаа.
Соёлын тэргүүний ажилтан"-аар соёлын төвийн хөгжмийн багш Сундуйжавын Батбаяр, 
Дорнод аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр ЕБС-ийн физикийн багш Бадамхандын Цэрэнханд, Технологийн багш Гаруудийн Сэмжидмаа, дотуур байрын багш Балжиннямын Эрдэнэтогос, Өвөр-Эрээн багийн иргэн Ишдоржийн Бат-Эрдэнэ, 
Аймгийн Засаг даргын Жуух бичиг"-ээр бага ангийн багш Жигжидсүрэнгийн Оюунчимэг, Батмөнхийн Баярлхам, Нямжавын Итгэлсүрэн, Цэдэндамбын Энхмаа, Цэцэрлэгийн багш Батмөнхийн Байгалмаа, Банзрагчийн Эрдэнэчимэг, Дамдины Ундрал нарыг
Харчулуут багийн уяач Ганболдын Батсайханыг "Аймгийн алдарт уяач"-аар батламжилсан.

Мэдээ оруулсан: 2018-02-15 16:14:00