ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Залбирал хөшөөний нээлт боллоо.

     Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай сумын уугуул, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, инженер Ц.Жамсран баавайн санаачилга, хөрөнгө хөдөлмөрөөр бүтсэн хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалд зориулсан "Залбирал" хөшөөний нээлт 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн урд боллоо. Уг хөшөөг Ц.Жамсран баавай 7-р сард Баян-Уул сумандаа авчирч Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн урд хэлмэгдэгсдэд зориулсан баганат хөшөөний дэргэд байршуулсан билээ. Залбирал хөшөөний нээлтийн тууз хайчлах арга хэмжээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганчимэг, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Р.Онон, Залбирал хөшөөг бүтээгч Ц.Жамсран, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтан Б.Долоонжин нар оролцлоо. Хөшөөний нээлтийн дараа цэцэг өргөх ёслол, урлагийн тоглолт боллоо. 

     Хөшөөг зохион бүтээгч Ц.Жамсран баавай Залбирал хөшөөнийхөө утга учрыг хуран цугласан нутгийн зон олондоо тайлбарлаж өглөө. Цэнхэр боржин чулуун дээр зэвэрдэггүй ган дээр улс төрийн хэлмэгдэлтэнд өртсөн хүмүүсийн нэрсийг сийлж бичсэн. залбирал хөшөө нь хүний залбирч буй гар, эрхий хурууны ард 108 эрхийг төлөөлүүлж нэг гарт нь 10 нөгөө гарт нь 8 эрхи хийж өгсөн. Залбирч буй хоёр гарны дундаас Бадамлянхуа цэцэг дэлгэрч буйгаар хийжээ.

 

Мэдээ оруулсан: 2017-09-11 11:03:00