ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
МЭҮТ-ийн мэргэжилтэнгүүд ажил үүргээ гүйцэтгэх мотоциклтой боллоо.

         Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас сумын Мал эмнэлэг үржлийн тасагт өгсөн “YAMAHA” маркийн мотоциклыг 2017 оны 08-р сарын 30-нд Дорнод аймгийн удирдлагуудаас сумын Засаг дарга болон МЭҮТ-ийн дарга нар хүлээн авлаа.

        Энэхүү мотоциклоор мэргэжилтнүүд шаардлагатай үед малчны хотноо түргэн шуурхай очиж, ажил үүргээ гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.

Мэдээ оруулсан: 2017-08-31 09:01:01