ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Газрын дуудлага худалдаа 9 дүгээр сарын 15-нд болно.

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

 

1.    Эрх бүхий этгээдийн шийдвэр:

Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/79 дүгээр захирамж.

 

2.    Дуудлага худалдааны хэлбэр:

Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулна.

 

3.    Газрын байршил, хил заагийг харуулсан зураг:

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын тойм зургийг хаягаар орж харна.

 

4.    Газрын талбайн хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ:

 

Газрын хаяг

Газрын хэмжээ /га/

Зориулалт

Дуудлага худалдааны анхны үнэ

Дэнчингийн хэмжээ

1

2-р баг, Эрдэнэ толгой нуурын хойно

0,5

Сувилалын

2,500,000

250,000

2

4-р баг, НИК ШТС-ын хойд талд

0.12

Шатахуун түгээх станц

1,152,000

115,200

3

4-р баг, Засмал замын баруун тал, Гандангийн баруун талд

0.12

Шатахуун түгээх станц

1,152,000

115,200

 

 

0,74

 

4.804.000

480.400

 

 

5.    Дуудлага худалдаа явуулах газрын хаяг, харилцах утасны дугаар:

Дуудлага худалдаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг. “НУТГИЙН ИРГЭДИЙН ОРДОН”-ы 201 тоот өрөөнд болно. Газрын даамал 80079006 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

6.    Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа, бүрдүүлэх материал:

Дуудлага худалдаанд оролцогчдыг 2017 оны 09 дүгээр сарын  15-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл бүртгэнэ. Дуудлага худалдаанд оролцогч дараах материал бүрдүүлж бүртгэлийн хайрцагт хийнэ. Үүнд:

1.   Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн хүсэлт. /Маягтаар гаргана/

2.   Иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.   Дэнчин төлсөн баримт /

4.   Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл.

5.   Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлнэ.

 

7. Дуудлага худалдаа эхлэх, дуусах хугацаа:

 

Дуудлага худалдаа 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 15.00 цагт эхэлнэ.

 

 

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ оруулсан: 2017-08-21 15:07:15