ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлууд хийгдлээ.

Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн шийдвэрээр Баян-Уул сумын 4 дүгээр багийн А.Мөнхтөр, 2 дугаар багийн П.Цогтбямба, Э.Батхуяг, Б.Бат-Эрдэнэ, И.Бямбацэрэн нар 18-39 насны 5 залуу малчин хамрагдаж гэрээ байгууллаа. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй 88 иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж модон эдлэл, А.Ганболд-д 3 сая төгрөгийн дэмжлэгт хамрагдаж, бүлгийн зохион байгуулалтай хүнсний ногоо тариалах арга хэмжээнд М.Баярмаа ахлагчтай бүлгийн баг 1,9 га талбайд хүнсний ногоо тариалж, ажлын байрыг дэмжих Н.Батцэнгэлд 2 сая төгрөг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн Ц.Батсуурь ахлагчтай бүлэг 6 сая төгрөгийг дэмжлэг үзүүлээд байна.

Мэдээ оруулсан: 2017-07-25 12:23:24