ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Газрын дуудлага худалдаа болно.

1. Эрх бүхий этгээдийн шийдвэр: Баян-Уул сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/51 дүгээр захирамж.

2. Дуудлага худалдааны хэлбэр: Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулна.

3. Газрын байршил, хил заагийг харуулсан зураг

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын тойм зургийг https://drive.google.com/open?id=0Bz9A_NUW9pciS2M4YU5LeHBkSUk хаягаар орж харна.

4. Газрын талбайн хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ:

Газрын хаяг Газрын хэмжээ /га/ Зориулалт Дуудлага худалдааны анхны үнэ Дэнчингийн хэмжээ
1 2-р баг, Эрдэнэ толгой нуурын хойно 0,5 Сувилалын 2,500,000 250,000
2 3-р баг, Дархинтын цагаан нуурын баруун тал 190,4 Тариалангийн 11,022,000 1,102,200
3 3-р баг, Дархинтын цагаан нуурын баруун тал 75,7 Тариалангийн 4,381,900 438,190
4 3-р баг, Дархинтын цагаан нуурын баруун тал 49,2 Тариалангийн 2,848,000 284,800
5 3-р баг, Дархинтын цагаан нуурын баруун тал 465,8 Тариалангийн 21,571,000 2,157,100
    781,6   42,322,900 4,232,290

5. Дуудлага худалдаа явуулах газрын хаяг, харилцах утасны дугаар: Дуудлага худалдаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг. “НУТГИЙН ИРГЭДИЙН ОРДОН”-ы 201 тоот өрөөнд болно. Газрын даамал 90068007 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

6. Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа, бүрдүүлэх материал: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл бүртгэнэ.

Дуудлага худалдаанд оролцогч дараах материал бүрдүүлж бүртгэлийн хайрцагт хийнэ. Үүнд:

           1. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн хүсэлт. /Маягтаар гаргана/

           2. Иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

           3. Дэнчин төлсөн баримт /

           4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл.

           5. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлнэ.

7. Дуудлага худалдаа эхлэх, дуусах хугацаа: Дуудлага худалдаа 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15.00 цагт эхэлнэ.

                                   

                                                  ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ оруулсан: 2017-06-14 12:15:12