ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Ажлын байрны сул орон тооны зар

Дорнод аймгийн Баян-Уул сумын "Улзын хөгжил" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын сул орон тооны зар

"Улзын хөгжил" ОНӨААТҮГ-ын захирлын сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд Засаг даргын Тамгын газар дээр бүртгэнэ. 

Тавигдах шаардлага:

                    1. Төрийн албан хаагчийн анкет

                    2. Цээж зураг 4х6 хэмжээтэй /1-ийг нь ТАХ-ын анкетанд наасан байх/

                    3. Ажилд орохыг хүссэн өргөдөл

                    4. Гурван үеийн намтар

                    5. Иргэний үнэмлэхний хуулбар

                    6. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг

                    7. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчилэх баримт /нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа/

 

Холбоо барих утас: 99004676

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Мэдээ оруулсан: 2017-06-06 17:25:45