Залбирал хөшөө суманд бүтээн босголоо.
Манай сумын уугуул, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, инженер Ц.Жамсран баавай, хүргэн хүүгийн хамт хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалд зориулан бүтээсэн "Залбирал" хөшөөгөө суманд авчирч бүтээн босголоо. Залбирал хөшөөний шавыг 5-р сарын 30-ны билэгт сайн өдөр Санчинбалбарлин хийдийн хамба лам Дашравдан тавьж суурийн цутгалтын ажлыг хийж эхлүүлээд 6-р сарын 5-нд сумын захиргаанд хүлээлгэн өглөө.
Уг "Залбирал" хөшөөнд их хэлмэгдүүлэлтийн үед Баян-Уул сумаас хэлмэгдсэн 229 хүний нэрийг зэвэрдэггүй ган дээр сийлж мөнхжүүлжээ. Хөшөөний нээлтийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” буюу 9 сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.




Мэдээ оруулсан: 2017-06-06 10:12:14