ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Цолны мялаалга наадам боллоо.

        Дорнод аймгийн Баян-Уул сумын аймгийн сайн малчин, аймгийн алдарт уяач Доржийн Нямдорж, хүү мянгат малчин, сумын алдарт уяач Нямдоржийн Энхбат нарын цолны мялаалга наадам сумын төвд 6-р сарын 5-ны нар хур тэгширсэн сайхан өдөр болж өндөрлөлөө.

  

         Их насны морьдын уралдаанд газар газрын 52 шандаст хүлгүүд уралдаж 1-р байранд Хэнтий аймгийн Норовлин сумын сумын алдарт уяач Н.Юрагийн хүрэн, 2-р байранд Хэнтий аймгийн Норовлин сумын Ж.Энхбатын хүрэн, 3-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн уяач Б.Бямбасүрэнгийн хүрэн алаг, 4-р байранд Баян-Уул сумын Улз багийн уяач Б.Бямбажавын хул, 5-р байранд Баян-Уул сумын Заяат багийн уяач Б.Чулуунболдын халзан хүрэн их насны морьд айргийн тавд хурдалжээ.

         Соёолон насны морьдын уралдаанд 51 шандас хүлгүүд уралдаж

1-р байранд Баян-Уул сумын Улз багийн уяач Л.Болдбаатарын хар, 2-р байранд Заяат багийн уяач Ч.Буянбатын хүрэн, 3-р байранд Урт багийн уяач Б.Батхуягийн улаан, 4-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн сумын алдарт уяач Г.Батсайханы улаан, 5-р байранд Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багийн аймгийн алдарт уяач н.Баярцогтын зээрд соёолонгууд айргийн тавд хурдаллаа.

          Хязаалангийн уралдаанд 41 шандас хүлгүүд уралдаж 1-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн сумын алдарт уяач Б.Балжингийн хүрэн, 2-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн уяач Х.Энхбаярын хүрэн, 3-р байранд Баян-Уул сумын Улз багийн уяач Л.Болдбаатарын хүрэн, 4-р байранд Баян-Уул сумын Харчулуут багийн сумын алдарт уяач Б.Цогбадрахын зээрд, 5-р байранд Баяндун сумын уяач н.Батболдын хүрэн хязаалангууд айргийн тавд хурдаллаа.


          Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт өргөмжлөлөөр Аймгийн алдарт уяач Дамбын Жигжид,

           "Уяачийн алдар" одонгоор

Заяат багийн сумын алдарт уяач Л.Чулуунбаатар

Харчулуут багийн сумын алдарт уяач Б.Цогбадрах

Урт багийн уяач Ж.Баттөмөр

Харчулуут багийн сумын алдарт уяач Б.Балжин

Урт багийн сумын алдарт уяач Г.Володя нарыг

         "ММСУХ-ны 20 жилийн ойн хүндэт медаль"-аар

Харчулуут багийн аймгийн алдарт уяач Б.Төмөрбаатар

Заяат багийн сумын алдарт уяач Н.Энхбат

Өвөр-Эрээн багийн уяач Ү.Хүрэлбаатар

Харчулуут багийн сумын алдарт уяач Х.Ганхуяг

Заяат багийн сумын алдарт уяач Ж.Жаргалмөнх

Харчулуут багийн сумын алдарт уяач Т.Мөнхтулга

Заяат багийн сумын алдарт уяач Б.Баатархүү нарыг тус тус шагналаа. Шагналыг сумын Засаг дарга Х.Баттулга, Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга н.Батсайхан, "Онон-Улз" уяачдын холбооны нарийн бичгийн дарга Б.Төмөртогоо, аймгийн алдарт уяач Д.Нямдорж нар гардууллаа.


Энэхүү уралдааныг ETV зурагтын бичлэг сурвалжиллаа.

Мэдээ оруулсан: 2017-06-05 21:22:14