ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Сумын Шуурхай штабын дэргэд сумын хариуцлагатай жижүүр 3-р сараас 6-р сарыг хүртэл ажиллаж байна. Аливаа аюул осол, ой хээрийн гал түймэр гарсан тохиолдолд 80881924 дугаарт дуудлагаа өгнө үү. Мөн Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн 80525101 дугаарт дуудлага өгч болно. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80881924 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Төлчид чууллаа.

      Сумын  төлчин эмэгтэйчүүдийн 9- р чуулганыг 2017 оны 5 дугаар сарын 27-28 –ны өдрүүдэд соёлын төвд Урт багийн Засаг даргын алба, Иргэд нийтийн хурал, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран амжилттай зохион байгуулав. Чуулга уулзалтанд оролцогч 139 төлчин эмэгтэйчүүдэд  “Дорнод талын хөгжлийн хөтөч” ТББ–ын сургагч багш Одгэрэл “Эмэгтэйчүүдийн манлайлал, өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?” сэдэвт сургалтыг явуулсан.

      Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Ичинхорлоо  эмэгтэйчүүд, нийгэм, соёлын харилцаа, хүрээлэн буй орчин, эдийн засгийн хөгжлийн талаар 3 бүлэгт ярилцлага зохион байгуулж сайн талууд, тулгамдаж буй талуудын талаар санал бодлоо солилцож дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Ярилцлагаас тусгагдсан санаануудыг сумын удирлагад хүргүүлж шийдвэрлүүлэх ажлыг хийх, малчин бүр санаа авч өөрөө  үлгэрлэн дагуулах, бусдаас суралцах, чуулга уулзалтаас гарсан сэтгэл зүрхний уриалгын хэрэгжилтийг бодитоор дараагийн чуулганд оролцогчдод таниулах, үзүүлэх ажлыг хийх

2. Сумын 1.2.3.5 - р багийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажил сайн байгаа гэж үзсэн ч айл саахалт, удирлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаарлагатай байна гэж дүгнэв.

3. Малчин бүр ардын өв уламжлалыг сэргээн дээс томох, сур элдэх, техникээр малаа хариулахаас татгалзаж, үржил шимтэй сайтай мал өсгөн сүү цагаан идээг боловсруулах, мах махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх  замаар өрхийн төсвийг нэмэгдүүлэх

4. Малчин бүр бэлчээрээ хамгаалж отор нүүдэл хийдэг болох хэрэгтэй байна.

5.  Малчид боловсрол, эрүүл мэнд, өрхийн орлого нэмэгдүүлэх,хүрээлэн буй орчныг хамгаалах  талаар өмнөх жилийн сургалтуудаас мэдээлэлүүдийг авсан. Зарим үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх орны тоо хүрэлцээ муутай,шатахуун тутагдалтай, шүдний эмч шаардлагатай байгаа тул яралтай асуудлуудыг шийдвэрлэх талаар саналаа гаргав.

6. Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт улалжлал болон тогтмол зохион байгуулагдаж ирсэн. Чуулганаар шинэ санаа мэдээлэлүүдийг хүлээн авах, урлаг соёлын арга хэмжээнд оролцох, шилдэг төлчин эмэгтэйчүүдээ урамшуулах  болож бүрддэг сайн талтай гэж үзэв. Дараа жилийн төлчин эмэгтэйчүүдийн чуулганыг  4-р багийн засаг даргын алба, багийн ИНХ, эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулах саналтай байгааг чуулганд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэв. Үүнд сумын төвийн аж ахуй нэгжийг үйл ажиллагаа дэмжих замаар хөнгөлөлттэй үнээр үдийн цайг өгөх нь зөв байна гэж үзсэн. 

Мэдээ оруулсан: 2017-05-30 10:23:51