ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сумын алдартангууд

     Тус  сумаас МУ-ын хөдөлмөрийн баатар, гарамгай мэргэн А.Цэвээн, Монгол улсын гавьяат тамирчин, Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Х.Даваажаргал, Ц.Пүрэв, Д.Базаргүр, Ц.Гэнин, Ж.Ганболд зэрэг 14 улсын мэргэн харваачид төрөн  гарсан бөгөөд Хөдөлмөрийн баатар Р.Батаа, Ц.Төмөр, Г.Намсрай, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Паралимпын аварга Д.Баатаржав, МУ-ын гавъяат тамирчин А.Цэвээн, МУ-ын гавъяат багш А.Лхамсүрэн, МУ-ын гавъяат жүжигчин Д.Дашням, МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Зандраа, МУ-ын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриадын  ардын жүжигчин Д.Долгормаа, МУ-ын гавъяат уурхайчин Ж.Хишигт, МУ-ын үйлчилгээний гавъяат ажилтан, сансрын нисгэгч С.Сайнцог,  МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Ренчинханд, МУ-ын гавъяат багш Б.Түмэн, Б.Жаргал,  Улсын сайн малчин Ж.Лувсан, М.Гомбо, Н.Гонгор, А.Намсрай, Ц.Ойдов, Д.Дамбаренчин, Б.Батболд, улсын аварга малчин Б.Санжмятав, С.Болдхүрэл, Ц.Цэдэн, улсын аварга тариаланч Ш.Сүхбаатар, Д.Ренчин, М.Цэрэнханд, М.Баяраа /3 удаагийн/, улсын аварга ногоочин Н.Намсрай, улсын аварга хадланч Г.Жигмэддорж /4 удаагийн/, Д.Очир, А.Цэрэнхуяг нарын алдар гавъяатнууд олон бий. 

Аюушийн Цэвээн (1924 - 2014) нь Үндэсний сурын харваачдаас анхлан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолыг 2014 онд хүртсэн, МУГТ, анхны Гарамгай Мэргэн юм.

Улсын рекорд амжилтыг 3 удаа шинэчлэн тогтоож байсан. Нийт 324 тэмцээнд оролцож 42 алт, 32 мөнгө, 31 хүрэл медаль авч байжээ.

  • Улс Хувьсгалын 52 жилийн ой (1973 он)
  • Улс Хувьсгалын 55 жилийн ой (1976 он)
  • Улс Хувьсгалын 63 жилийн ой (1984 он)
  • Улс Хувьсгалын 67 жилийн ой (1988 он)-н баяр наадмуудад түрүүлсэн.
  • Улс Хувьсгалын 53 жилийн ой (1974 он)
  • Улс Хувьсгалын 56 жилийн ой (1977 он)
  • Улс Хувьсгалын 57 жилийн ой (1978 он)
  • Улс Хувьсгалын 58 жилийн ой (1979 он)
  • Улс Хувьсгалын 59 жилийн ой (1980 он)
  • Улс Хувьсгалын 60 жилийн ой (1981 он)
  • Улс Хувьсгалын 61 жилийн ой (1982 он)
  • Улс Хувьсгалын 62 жилийн ой (1983 он)
  • Улс Хувьсгалын 64 жилийн ой (1985 он)-н баяр наадмуудад үзүүрлэсэн.

Цэвээний Хүдэрчулуун Улсын наадамд 4 түрүүлсэн Гарамгай Мэргэн юм.

  • Улс Хувьсгалын жилийн ой (19 он)
  • Улс Хувьсгалын жилийн ой (19 он)
  • Улс Хувьсгалын 81 жилийн ой (2002 он)
  • Улс Хувьсгалын 91 жилийн ой (2012 он)-н баяр наадмуудад түрүүлсэн.

Хишигтийн Даваажаргал Улсын наадамд 5 түрүүлсэн Даяар Дуурсах Мэргэн юм.

  • Улс Хувьсгалын 85 жилийн ой (1996 он)
  • Улс Хувьсгалын 90 жилийн ой (2001 он)
  • Улс Хувьсгалын 92 жилийн ой (2003 он)
  • Улс Хувьсгалын 93 жилийн ой (2004 он)
  • Улс Хувьсгалын 94 жилийн ой (2005 он)-н наадмуудад түрүүлсэн. 1996, 1999 оны "Шилдэг Эмэгтэй Харваач".

Дамбадондогийн Баатаржав (1961 оны зургаадугаар сарын 2-нд төрсөн) — Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпаас алтан медаль авсан байт харвааны тамирчин. Аав Дамбадондог нь Монгол улсын начин цолтой бөх хүн байв.

Тэрбээр 1989 оноос байт харвааны спорт­оор хичээллэж эхэлсэн бөгөөд улсын аварга шал­гаруу­лах тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан.

Мєн 2000 онд Австрали улсын Сидней хотноо болсон паралимпаас шагналт тав­дугаар байр, 2001 онд БНСУ-ын Вонжухотноо болсон Номхон Далайн наадмын шагналт дөрөв­дүгээр байр, 2004 Грекийн Афин хотноо болсон паралимпын наадмын тав­дугаар байрыг тус тус хүртэж байжээ. 2006 оны Азийн наадамд байт харвааны төрлөөр улсаа төлөөлөн оролцож байсан.

2008 оны Бээжингийн паралимпын наадамд мөн байт харвааны төрлөөр оролцож алтан медаль авсан. 2008 оны есдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дамбадондогийн Баатаржавыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнажээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар Раднаагийн БАТАА нь 1922 оны 4-р сарын 25-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Тээгийн булаг гэдэг газар малчин Раднаагийн хоёрдугаар хүү болж мэндэлсэн. Тэрээр цэргийн албанаас халагдаж ирээд 1946-1952 онд артельд нярав, тоо бүртгэгч, 1952-1973 онд өөрийн хүсэлтээр Эрээний тэрэгний үйлдвэрт ажиллажээ.

Засгийн газрын аж ахуй эрхэлсэн албаныхан улс даяар уран нарийн мужаан, дархчуудыг удтал шилж сонгосны эцэст Сүхбаатар, Чойбалсангийн бунханы хаалганы модыг Улаанбаатар хотоос тээвэрлэн Эрээний тэрэгний үйлдвэрт хүргэж, бат бөх, гоёмсог тэрхүү хаалгыг нарийн мужааны мэргэжил гаргуун эзэмшсэн Р.Батаагаар хийлгэж байсан.Тэрээр 1958 онд тухайн үеийн ЗХУ-ЫН Ферганы тэрэгний үйлдвэрийн ажилтай танилцаж ирээд үзсэн, харсан зүйлдээ тулгуурлан 50 орчим шинэ санаачлага гаргаж өөрийн үйлдвэрт нэвтрүүлжээ.

Р.Батаагийн оновчтой шинэ сэтгэлгээ, хөдөлмөр бүтээлийг төр, засгийн зүгээс өндрөөр үнэлж 1961 оны 11-р сарын 15-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм. Мөн БНМАУ-ын АИХ-ын депутатаар гурван удаа сонгогдон ажиллаж байжээ.

 

Мэдээ оруулсан: 2017-05-29 17:34:20