ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сумын ИТХ-ын танилцуулга

         Сум орон нутагт эрх барих дээд байгууллага болох сумын ИТХурал нь 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн анхдугаар хуралдаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэн Тэргүүлэгчдийн даргаар Дамбын Энхбарсыг, нарийн бичгийн даргаар Ч.Даваасүрэн нарыг анх сонгож байжээ. 1993 оны 02 дугаар сарын 22-ны нарийн бичгийн даргаар Мөнхөөгийн Равданг, 1994 оны 11 сарын 05-ны өдөр ИТХТ-ийн даргаар Раднаагийн Мөнхбаярыг, нарийн бичгийн даргаар М.Равдан, 1996-2004 онуудад ИТХТ-ийн даргаар Ж.Дорж, нарийн бичгийн даргаар С.Өлзийхутаг, 2004-2008 онуудад ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Э.Батбаяр, нарийн бичгийн даргаар С.Өлзийхутаг, 2006 оны 10 сараас нарийн бичгийн даргаар Гантөмөрийн Түмэнжаргал, 2008-2012 онуудад ИТХ-ын даргаар Намхайнямбуугийн Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Г.Түмэнжаргал нар ажиллаж байв. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан ИТХ-ын даргаар Буджавын Мөнхбаясгалан, нарийн бичгийн даргаар  Г.Түмэнжаргал нар мөн 2015 оны 04 дүгээр  сарын 06-ны өдрийн ээжлит бус хуралдаан хуралдаж ИТХ-ын даргаар Мөнх-Эрдэнийн Баттулга сонгогдон ажиллаж байв. 2016 оны 7 дахь удаагийн ИТХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 21 төлөөлөгч сонгогдон ИТХ-ын даргаар Гантөмөрийн Ганчимэг сонгогдон нарийн бичгийн даргаар Г.Түмэнжаргал нар ажиллаж байна.

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум орон нутгийн нийгэм эдийн засгийн бодлого иргэдийн эрх ашгийг хөндсөн амин чухал асуудлыг хэлэлцэж шийдвэр гарган Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлэн ажиллаж байна.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид

            1.    Г.Ганчимэг

            2.    Б.Чимгээ

           3.    Н.Мөнхжаргал

           4.    А.Азбаяр

           5.    Ш.Төмөр-Ивээлт

           6.    С.Сэржмядаг

           7.    Б.Төмөртогоо нар тэргүүлэгчээр сонгогдоэ ажиллаж байна.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид

         1.    Г.Ганчимэг

         2.    Ш.Төмөр-Ивээлт

         3.    Н.Мөнхжаргал

         4.    Б.Чимгээ

         5.    С.Сэржмядаг

         6.    Б.Төмөртогоо

         7.    А.Азбаяр

         8.    Д.Дамба

         9.    С.Цэрэнбадрал

        10. Ц.Баатарцогт

        11. Г.Ганбаатар

        12. Д.Оюунчимэг

        13. А.Ариунаа

        14. Б.Батхуяг

        15. М.Байгал

        16. Ш.Гарамцогт

        17. Х.Баттулга

        18. Б.Баясал

        19. И.Хишигт

        20. Т.Дашням

        21. Д.Энхбарс

          Төлөөлөгчдийн нь  33.3%, эмэгтэй,  66.6% эрэгтэйтэй, дээд боловсролтой 15, тусгай дунд боловсролтой-4, бүрэн дунд боловсролтой 2 төлөөлөгч байна. Эдийн засагч -3, багш-5, Төрийн удирдалыгн менежер – 3, Улс төр судлаач-2, бусад мэргэжлийн 8 хүмүүс байна. Сумын ИТХурал нь тэргүүлэгчдээр ахлуулсан 5 бодлогын хороодтой.  Үүнд:

  1. Боловсрол, Соёл, Спорт, Эрүүл мэндийн асуудал хариуцсан Хороо
  2. Хүн ам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Хороо
  3. Нийгэм, эдийн засаг, төсөв санхүүгийн асуудал хариуцсан Хороо
  4. Хөдөө аж ахуй, Байгаль орчны асуудал хариуцсан Хороо
  5. Хууль тогтоомж сурталчилах, өргөдөл, гомдол, хяналт шалгалтын асуудал хариуцсан  Хороо

2017 онд сумаа хөгжүүлэх том зорилт тавин “ Төлөөлөгчийн үнэлэмжийг дээшлүүлэх жил” болгон зарлаж  өмнөө тавьсан зорилттой ажиллаж байна.

Мэдээ оруулсан: 2017-06-13 15:36:21