ДОРНЫН ХОЙМОР ДОМГИЙН ӨЛГИЙ ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМ
ЗАРЛАЛ
“ХҮНСНИЙ НОГОО ” дэд хөтөлбөрын дотоодын хүнсний ногооны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж өрх бүр хүнсний ногоо тариалах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор “Үр, үрслэг-2019” үзэсгэлэн худалдаа 06 дугаар сарын 14-нд буюу баасан гаригт 10-15 цагийн хооронд “Соёлын төвд”зохион байгуулагдана. Иимд хүнсний ногооны үрсэлгээний тариалан эрхлэгч, хоршоо бүлэг нөхөрлөл иргэн, үр үрсэлгээгээ худалдан борлуулж идэвхтэй оролцоно уу. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор сумын ЗДТГ-ын дэргэд НЭЭЛТТЭЙ УТАС 80574700 дугаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. НЭЭЛТТЭЙ УТСАНД ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байгаа юм. Баян-Уулчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Засаг даргын мэндчилгээ

Элэг нэгт Баян-Уулчуудаа!

Та бүхэндээ “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, ахас ихсээ хүндэтгэн, сайхан шинэлэхийн ерөөл өргөе! 

Улиран одож буй “Алтан унжлагат” хэмээх Тахиа жил, Баян-Уулчуудад маань ээлтэй сайхан жил байлаа. Ажилч хичээнгүй ард түмний маань хүч хөдөлмөр, байгаль дэлхий өгөөжтэй байсны үрээр мал сүрэг өсч, тариа будаа үржиж ахиц дэвшилтэй жил байлаа.

Ирж буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд хүн бүр эрүүл саруул байж, эрч хүчтэй ажиллаж хөдөлмөрлөн, өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, улс орныхоо төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө чармайн ажилласан их амжилтаар дүүрэн  жил байгаасай гэж хүсч байна.

Баян-Уулчууд бид эртний сайхан уламжлалаа дагаж, бэлэг дэмбэрлийн ерөөл дүүрэн, өтгөс буурлаа өндөрт хүндлэн, галын бурхан, байгаль дэлхийгээ баярлуулж, бор дарсыг цээрлэн, сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

 

                                                      ЗАСАГ ДАРГА                            Х.БАТТУЛГА

 

 

Мэдээ оруулсан: 2018-02-10 15:16:12