Сумын хөгжлийн ойрын ирээдүйн зорилго нь хүн хүнээ дээдэлсэн, байгаль орчиндоо зохицсон, технологи, шинжлэх ухааны ололтод сууриласан, эрчимтэй өсөлттэй, өөрийгөө тэтгэх чиглэл рүү хандсан, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай болон хөгжихөд оршино.
-
Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн шилжих хөдөлгөөнийг бууруулах, хүний хөгжлийн түвшинг дээшлүүлж иргэдийнхээ ая тухтай, сэтгэл хангалуун, тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
-
Эдийн засгийн өсөлтыг хурдасгаж, зохисгүй хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх замаар чинээлэг болон ядуу өрхийн хэрэглээний түвшинг ойртуулж, чанартай хэрэглээг бий болгох
-
Сумын төв сууринд хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах зориулалт бүхий жижиг дунд үйлдвэрийг шинээр байгуулах хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх
-
Аймгийн нийт ойн сангийн 71,8 хувь нь манай сумын нутаг дэвсгэрт хамрагддаг тул ойг хамгаалах, ашиглалтанд тавих хяналтыг сайжруулах, нөхөн сэргээх, иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх
-
2015 онд Бүсийн тэргүүний сум болох
-
Цаашлаад Улсын тэргүүний сум болох
-
Чойбалсан хотын дагуул хот болгон хөгжих зорилготой.
Баян-Уул сумын боломжит давуу талууд:
-
oУльхан Майхан байнгын ажиллагаатай боомттой
-
oУлсын чанартай Өндөрхаан, Чойбалсангийн сайжруулсан замтай, 4-н замын уулзвар
-
oДорнод аймгийн хэмжээнд Ойн сангийн 71,8 хувь тус суманд байдаг
-
oАймгийнхаа хэмжээнд хамгийн олон хүн амтай
-
oХамгийн олон улсын мэргэн харваач төрсөн сум /17 мэргэн харваач/
-
o“Өүлэн эх”-ийн тоонто нутаг
Мэдээ оруулсан: 2017-06-25 12:13:11